Сурталчилгаа
Тоглолтын хуваарь

“Poetry Night” төслийн ерөнхий продюсер Ч.Ууганбаяр: Гэгээн хайрын баяраар үе үеийн шилдэг 14 найрагч хайрын шүлгээ уншина DNN.mn


Poetry Night яруу найргийн төслийг санаачлагч,ерөнхий продюсер, Болор цом-ын болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Ууганбаяртай цөөн хором ярилцлаа.


- Зохиолын дуу, хошин шогоор биш яруу найргаар дамжуулан хүмүүст сэтгэлийн цэнгэл бэлэглэсэн, яруу найраг сонирхогчдын хүсэн хүлээдэг болсон энэхүү үдшийг зохион байгуулах санаа анх яаж төрсөн талаар эхлээд асууя?


-Бэгзийн Явуухулан гуайн яруу найргийн үдэшлэг болж, Ш.Гүрбазар найрагч “Тэхийн зогсоол” шүлгийг уншиж буй ховор бичлэг байдаг даа. Түүнийг үзээд яруу найргийн ийм гоё үдэшлэг хийх юмсан гэж санаа анх төрсөн. Германд таван жил сурч байхдаа “Po­etry Slam” гэж манайхаар бол яруу найргийн наадамд оролцсон. Дэлхийн олон улсад яруу найргийн ийм үдэш, уншлага болдогийг мэдсэн. Ингээд Монголдоо хийх бодол төрсөн. Яг тухайн үед манай “Болор цом” нэр нь жаахан уначихсан, тэр ч байтугай утга зохиолын маань нэр нэлээн уначихсан, хүмүүс ном уншихаас илүү өдрийн хоолоо боддог эдийн засгийн хүнд цаг үе байсан. Тэр үед хошин урлаг, энтертайнмент илүү хөгжиж байсан. Энэ бүхэнтэй утга зохиолоо яаж хослуулж болох вэ, эдэнтэй яаж өрсөлдөж, олон хүнд хүргэх вэ гэдэг нь зохион байгуулах болсон бас нэг шалтгаан. Би өөрөө утга зохиолын салбарын хүн. Тэгэхээр энэ салбараа өөд нь татахгүй бол би өөрөө энэ салбартаа олигтой байж чадахгүй юм байна гэсэн бодол төрсөн. Та мэдэж байгаа, би өмнө нь “100 яруу найрагч 100 хайрын шүлэг”, “100 яруу найрагч 100 эх орны шүлэг” гээд л олон уншлага хийсэн. “Poetry night”- ийг Stand up Comedy хөгжиж байгаа энэ цаг үед шүлгийг ч бас Stand up хэлбэрээр найрагч нь өөрийнхөөрөө хүргэж байгаа байдлаар нь хөгжүүлэхийн сацуу мэргэжлийн тайз дэлгэцтэй, дуу хөгжим найруулгатай байх ёстой юм байна, мөн контент болгож авч үлдвэл би Б.Явуухулан найрагчийн бичлэгийг үзээд энэ ажлынхаа санааг олсон шиг хойч үе минь ч мөн адил одоо туурвиж байгаа сайхан хүмүүсийн залуу нас, дуу хоолой, уран бүтээлийг харах боломж гарах юм байна гэж харсан. Данзангийн Нямсүрэн найрагч шүлэг бүтээлээ өөрийнхөө хоолойгоор уншаад, тэр нь бидэнд үлдчихсэн зүйл байхгүй байна шүү дээ. Гэтэл бид ямар их дуртай билээ дээ. Тэгэхээр уран бүтээлчдийн шүлэг бүтээл, дуу хоолойг дэлгэцэнд мөнхөлж үлдээх нь маш чухал юм байна гэсэн санаа зорилготойгоор л хийж эхлүүлсэн.

Анхныхыг нь өөрийнхөө үеийн залуучуудаар хийсэн. Яагаад үеийнхнээрээ хийсэн бэ гэхээр ухаандаа, ерээд оныхонд юм уу, эсвэл танай үеийнхэнд, бүр Ардын уран зохиолчдод санал тавьсан бол зөвшөөрөхгүй байсан. Тэгэхээр өөрсдөө ийм болдог, ингэж хийх гэж байгаа юм гэдгээ харуулах хэрэгтэй байсан. Эхний үдэшлэгт маань үзэгчид ч цөөхөн ирсэн. Манай үеийнхэн ч зарим нь итгээгүй л дээ. Гэсэн ч эхнийх маань үнэхээр гоё болсон. Найруулга, гэрэл, дэглэлт, тайз, дэлгэц, хөгжим, дуу хуур гээд бүгд тансаг байсан. Би зориуд ойр дотныхоо шүлэг яруу найраг сонирхдоггүй хүмүүсийг хүртэл чирэх нь холгүй авчирч үзүүлсэн. Тэр хүмүүс маань би өөрийгөө шүлэг сонирхдоггүй гэж боддог байсан ч яруу найрагчийн өөдөөс харж суугаад шүлгийг нь сонсоход чих рүү биш зүрх рүү ордог юм байна гэж байсан.

-Дараа нь таван Ардын уран зохиолчоор Дахин давтагдашгүй гэж хийсэн. Тэд саналыг хэрхэн хүлээж авав?

-Эхлээд Ш. Дулмаа гуайтай холбогдсон, Урнаа эгч их сайхан хүлээж авсан. Дараа нь П.Бадарч гуайн охин Бүжин эгч бас талархан хүлээж авсан. Настай хүмүүс учраас биеийн байдлыг нь харзнана аа л гэж байсан. Б. Догмид гуайд хэлэхэд намайг бүр гэртээ уриад, бид хоёр бүр дөрөв, таван цаг сууж яриад тайзан дээр ярих зүйлсээ бүгдийг нь нэг нэгээр нь тохирч байсан. Д.Цоодол гуай руу ярихад “Догмид орох юм уу, Бадарч байх юм уу, тэгвэл би орно шүү” гээд л. Тэр үед корона вирус яг сайн намжаагүй, дараагийн давлагаа омикрон хувилбар нь гараад ирсэн, настай хүмүүст халтай гээд бүгд санаа зовж байсан үе. Бас зохион байгуулах гэж байсан Corpo­rate маань байгууллагаараа тусгаарлагдчихсан ч байж таараад хойшлуулах гэж байтал Т.Галсан гуайн бие чилээрхээд. “Би энд л орохгүй бол дараа өөр юманд бараг орохгүй байх” гэхээр нь л зүтгээд Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Сайхан болсон доо, үзсэн хүмүүс бүгд бахархалтай үг хэлж байсан. Догмид гуайн “Хонгорзул”алдартай шүлгийг Д.Сосорбарам гуай унших гэж байгаад амжаагүй. Харин Н.Батцэцэг гавьяат үзэгчдийн суудлаас гарч ирээд уншиж байсан. Батцэцэг эгч Догмид гуайн үнэнч шүтэн бишрэгч юм билээ. Төрийн соёрхолт Д.Болд “Гоо амраг” дууг нь дуулах байсан ч ирээгүй. Уг нь ихэнх уран бүтээлчид уриалгахан хүлээж авдаг ч Д.Болдыг урьсан ч ирээгүй нь тоогүй санагдсан.

-Дараа нь ерээд оны таван найрагчийнх бас л ганган болсон?

-Тийм ээ, Х.Чилаажав, Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Д.Галсансүх нарыг уриад “Ерэн он руу буцсан нь” нэрээр зохион байгуулсан. Хамгийн түрүүнд би Чилаажав ахыг бодсон. “ Эх орон”, “Аавдаа би хайртай”, “Бүсгүй” гээд “Хурд”-ын тэр олон гоё хит дууг зохиосон найрагч. Чилаа ахыг утга зохиол, сэтгүүл зүйн хүрээнийхэн л мэдэхээс ард түмэн тийм ч сайн мэдэхгүй шүү дээ. Тоглолт үзсэн хүмүүс “Алхааг чинь хүртэл мартаж чадамгүй Ариухан дурлалдаа шатаж явах нь дээ” гээд Хурдын Отгонбаяр ах, Дашнямтай, мөн Чилаа ах өөрөө дуулахад үнэхээр тансаг байсан. Дараа нь Б.Ичинхорлоо э г ч т э й холбогдсон. Их завгүй хүн шүү дээ. Эгч нь амжих болов уу гэ ж байсан . Тэгээд л Д.Галсансүх, Ц.Бавуудорж, Ц.Хулан найрагчид руу ярьсан. Ц.Хулан эгчтэй энэ үдэш л сайн танилцаж ярилцсан гээд бод доо.

-Одоо гэгээн хайрын өдрийг тохиолдуулан Хайр бол... хэмээх яруу найргийн үдэш болох нь ээ. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Тусгай дугаараа онцгойлсон нэг, хоёр найрагчаар юм уу, эсвэл нэг сэдвээр хийж байя гэж ярилцсан. Энэ удаагийн тусгай дугаарт дандаа хайрын шүлгүүд уншигдаж, хайрын дуунууд дуулагдана. Азийн тэргүүн найрагч Д.Урианхай, төрийн соёрхолт Ш.Гүрбазар тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 14 шилдэг яруу найрагч энэ сарын 13-ны үдэш “UB палас”-ын тайзнаа шүлгээ дуудна. Жинхэнэ хайрын сонгодог үдэш болно. Ер нь Poetry Night нийтдээ арван цуврал хийгдэх төлөвлөгөөтэй . Гурван жилийн дотор арван цуврал хийхээс хоёр нь тусгай дугаар байх юм. Цувралын дөрөв дэхийг Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Д.Пүрэвдорж, Д.Нямсүрэн, Р.Чойном нарын шилдэг найрагчдын бүтээлээр хийнэ.

Тав дахь ньҮржингийн Хүрэлбаатар, Шагдар сүрэнгийн Гүрбазар, Даваасүрэнгийн Ган-Очир нарын дууны уран бүтээлчдээр, зургаа дахь хип хоп төрлөөр, долоо дахь нь Мэнд-Ооёо гуайн үеийнхэн, найм дахь нь танай үеийнхнээр хийх юм. Гурван жилийн дотор ийнхүү 10 дугаар хийчихээд Улаанбаатарт “Poetry night Mongolia” гэдэг фестиваль хийхээр зорьж байна. Миний туйлын зорилго бол энэ фестиваль. Дэлхийн олон орноос зохиолч, яруу найрагчид, Нобелийн шагналтнууд Монголд ирээд Сүхбаатарын талбай дээр зүлэг дэвсч байгаад тухайн орных нь хэлээр шүлэг яруу найраг сонсоод тэдэнтэй уулзаад, талбайгаа тойруулж олон жижиг гэрүүд бариад, дотор нь нэг нэг яруу найрагч байрлаад, хүмүүстэй уулзаад зураг хөргөө авахуулаад хоёр, гурав хоногийн сайхан фестиваль зохиох мөрөөдөлтэй байгаа. Мөн үүний зэрэгцээ Их газрын чулуунд, эсвэл Мэнэнгийн талд бүгдийг нь аваачиж байгаад яруу найргийн задгай уншлага хийх бодолтой. Долоо хоногийн турш Монголд дэлхийн оюун санааны охь болсон уран бүтээлчдийг цуглуулах санаа зорилго бий. Үүнийхээ хүрээнд орчуулагч О.Чинбаяр ах, Г.Аюурзана ах гээд гадаад дотоодтой холбоотой хэлтэй устай, зөвлөгч нараараа гадагшаа холбогдуулж байна, мөн Ерөнхийлөгчийн ивээл дор ч юм уу, Гадаад харилцааны яамтай хамтраад төр засгийн хэмжээнд л хийх болно.

-Соёлын яам байгаад байвал бас хамтарч болох юм даа?

-Би бүх цувралаа хийхдээ Соёлын яаманд санал тавьдаг ч огт дэмждэггүй. Монголын ард түмэнд утга зохиолоо эргэн сэргээхийн тулд “Poetry Night”-ийг хийж байгаа, хоёрдугаарт энэ нэрийг Монголын гурван сая хүнээс ядаж тал нь мэддэг болчихоосой гэдэг үүднээс арван цуврал хийж байгаа. Бүх телевизээр үнэгүй цацаад байгаа шүү дээ. Дараа нь “Poetry night Mongolia”гэхэд монголчууд өөрсдөө тэрийгээ мэддэг байх хэрэгтэй. Монголд нэг удаа хийчихээд дараа жил нь өөр улс энэ “Poetry Night”-ыг хийдэг байгаасай гэж хүсч байгаа. Тэгээд сүүлд нь хэлэхэд, Монголын оюун санаа, монгол хэлт уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах , ялангуяа хүүхэд залууст зориулж бүтээж байгаа энэхүү төслийг маань төр захиргааны байгууллага болон аж ахуйн нэгжүүд бодлогын түвшинд, санхүүгийн хувьд дэмжээрэй хэмээн уриалж байна.

​Финланд улс НАТО-д Шведгүйгээр элсэнэ DNN.mn


Хэрэв Турк, Унгар улсууд хүсэлтийг нь баталбал Умард Атлантын цэргийн эвсэлд “Финланд улс Шведгүйгээр НАТО-д элсэхэд бэлэн байгаа. Хэрэв Турк болон Унгар Финландын гишүүнчлэлийг соёрхон баталбал ийм нөхцөл үүснэ” гэж “IltaLehti” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. НАТО-д элсэх тухай Финланд, Шведийн хамтарсан хүсэлтийг эвслийн гишүүн 30 орноос Турк, Унгараас бусад 28 улс хэдийнээ батлаад байгаа юм.

Энэ оны эхээр Шведийн Стокхолм хотод лалын шашны эсрэг ажиллагаа болсны улмаас Финланд, Шведийн НАТО-д элсэх хамтарсан хүсэлтийг соёрхон батлах үйл явц түр зогссон юм.

Улаанбаатарт өдөртөө -5 хэм хүйтэн DNN.mn


Нэгдүгээр сарын 29-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 хэм, бусад хэсгээр -26...-28 хэм, өдөртөө -21...-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32...-34 хэм, өдөртөө -25...-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32...-34 хэм, өдөртөө -21...-23 хэм хүйтэн байна.

Б.Баасанцогтоос хахууль авсан хоёр шүүгч ажилгүй боллоо


Өмгөөлөгч асан Б.Баасанцогт нь нэр бүхий шүүгч нартай бүлэглэн хууль бус биеэ үнэлэлт зохион байгуулсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон цагдаа, тагнуул, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад их хэмжээний мөнгө шилжүүлэх замаар шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргээр шалгуулж буй юм.

Тэгвэл түүнээс хахууль авсан гэх хоёр шүүгчийн эрхийг өчигдөр түдгэлзүүллээ. Тодруулбал, Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөний үеэр Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг хэлэлцээд ийн шийдвэрлэжээ.

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр,

Дэмчигийн Энхцэцэг,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. Тодруулбал, өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн баримт ил болсон.

Хэн юу хэлэв
  • 2023.01.07 10:01
    Улсын даян аварга Н.Батсуурь: “Алдаж болохгүй, заавал дарж унана шүү” гэх бодол толгойд зурвас орж ирсэн. Яг энэ хоромд Орхонбаяр хөмөрчихсөн DNN.mn
  • 2014.07.10 08:07
    Хорват ба "Байер"Мюнхений довтлогч Манжукович "нутаг сэлгэн" Испаний "Атлетико"М багт очлоо.
  • 2014.07.10 08:07
    Марадона "Би эртнээс л Аргентиний шигшээ гэдэг чинь Машерано дээр нэмэх нь 10 хөлбөмбөгч гээ биз дээ. Одоо харав уу".
  • 2014.07.08 09:07
    Бразилийн мафийнхан ба шагчид хөлбөмбөгийн тоглолтын тасалбарыг дамлан зарж одоогийн байдлаар 90 орчим сая ам. долларын ашиг олсон хэмээн тус улсын цагдаагийн газар тодорхойлж байна.
  • 2014.07.08 09:07
    Бразил-2014 ийн үеэр нийтдээ 736 хөлбөмбөгчөөс 1000 орчим сэргээшийн шинжилгээ авсан бөгөөд бүгд эсрэг дүнтэй гарсан хэмээн ОУХХ мэдэгдэв.
  • 2014.07.07 08:07
    Герман-Бразилийн тоглолтыг Мексикийн шүүгч Марко Родригес шүүнэ. Яагаав нөгөө Суаресын алдарт хазалтыг анзааралгүй үлддэг шүүгч.
  • 2014.07.07 08:07
    Германы шигшээгийн хагас хамгаалагч Тони Кроос ДАШТ дууссаны дараа "Реал" багт жилийн таван сая еврогийн цалинтай очихоор болж байна. Түүнийг хуучин баг "Байер"Мюнхен нь Испаний багт 25 сая еврогоор зарахаар тохирсон хэмээн яригдаж байна.
  • 2014.07.07 04:07
    Аргентины хөлбөмбөгч Ди Мария өнгөрөгч тоглолтод гэмтээсэн булчингийн гэмтлээ түргэн хугацаанд илааршуулж дараачийн тоглолтод оролцохын тулд бүхий л аргыг хэрэглэх болно гэв.
  • 2014.07.07 04:07
    Алжирын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Вахид Халилходжич ажлаасаа чөлөөлөгдлөө. Босни улсын энэ иргэн Алжирын багийг 2011 оноос хойш удирдаж байсан юм.
  • 2014.07.06 08:07
    бразилийн шигшээ багийн хамгаалагч Марселогийн өвөө нь нас барсан тул түүнийг өнөөдрийн бэлтгэлээс чөлөөлжээ.