2023.06.28 10:06

Наадмын сорилго барилдаан энэ ням гаригт болно DNN.mn

Нийтлэлч: Өдрийн сонин


Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан энэ ням гараг буюу долоодугаар сарын 2-ны 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдааныг Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Мөнгөнморьт сумаас төрөн гарсан алдарт хүчтэн Лувсанмөрийн Чимэд арслан, Цэнджавын Гочоодорж начин, Адилбишийн Нагнайдорж начингуудын нэрэмжит болгон зохион байгуулж буй юм. Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 30, долоодугаар сарын 1-ний өдрүүдэд 10.00-17.00 цагт цахимаар бүртгэнэ.

facebook sharing button