Цаг үе
2022.06.08 01:06

DNN-SPEAK OUT: "Хоосон чингэлэгт өдөрт 84 мянган ам.долларын түрээс төлж байна" гэв DNN.mn


“Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас “Монгол Улсын улс хоорондын импортын ачаа тээврийн цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар дахь чингэлгийн бөөгнөрөл ба тулгамдсан асуудал болон нэмэлт зардлын талаар мэдээлэл хийлээ.


"Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын гишүүн н.Соронзонбаатар "Тяньжинд 9 мянган чингэлэг бөөгнөрөөд их удсан. Засгийн газар БНХАУ-ын талтай тохиролцоод тал нь ирсэн. Одоогоор нийт 4070 чингэлэг ирсэн байна. Үлдсэн чингэлгийг татахаар бид ажиллаж байгаа. Хятадын талаас долдугаар сарын 1-нээс өмнө үлдсэн чингэлгийн ихэнх хувийг гаргана гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энд ирсэн хоосон чингэлгүүдийг буцааж чадахгүй байвал тэг зогсолт хийх нөхцөл байдалд хүрсэн. Тиймээс бид энэ асуудлыг олон нийтэд мэдээлэх шаардлагатай боллоо. Энд хуримтлагдаад буй хоосон чингэлгийг Хятадын тал руу яаралтай гаргах шаардлагатай. Тиймээс хоосон чингэлгүүдийг хүлээж авах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэв.


"Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Х.Дэлгэрцэцэг "Ачаанаас суларсан хоосон чингэлгийг буцааж чадахгүй байгаагаас олон асуудал үүсэж байна. Өдөрт 2-3 ачаатай чингэлэг хүлээн авч, Хятадын тал руу 1-2 хоосон чингэлгийг буцааж байна. Энэ зөрүүнээс чингэлэг хуримтлагдаж байна.

Хоосон чингэлгүүд бөөгнөрсний улмаас ачаатай чингэлгээ хүлээж авч чадахгүй байна. Хүчин чадал дутмаг байна.

Хоосон чингэлгүүдийг хүлээж авах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Виды контейнеров для перевозки грузов их маркировки и обозначения

Ачаатай ирж буй галт тэрэг, хоосон буцаж буй чингэлгийн тоог дүйцүүлэх хэрэгтэй. Тяньжинд 9000 чингэлэг цар тахлын нөлөөгөөр бөөгнөрч удсан. Манай Засгийн газар шаргуу хэлэлцсэний үр дүнд үүний тал нь ирсэн. Зургадугаар сарын 1-ний байдлаар 4000 гаруй чингэлэг ирсэн байна. Үүнийг яаралтай татах чиглэлээр ажиллаж байна. Хятадын талаас долдугаар сарын 1-нээс өмнө чингэлгийн ихэнх хувийг гаргах тухай таамаг байна.

Улаанбаатарт цугларсан чингэлгүүдийг буцаах арга хэмжээ авахгүй бол бид ачаагаа авч чадахгүй мөн өр төлбөр төлөх шаардлага үүснэ. Хуримтлагдсан хоосон чингэлгүүдийг буцаах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсье" гэв.

“Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Ундармаа “Улаанбаатарт гаалийн хяналтын 11 талбай бий. Эдгээр талбайд нэг дор 3600 гаруй чингэлгийг хүлээж авах боломжтой. Гэтэл цар тахлаас шалтгаалж Тяньжинаас өдөрт 150-200 хүртэлх чингэлэг оруулж ирж байна. Үүнээс болж терминал дээр чингэлэг овоорч, ачаагүй чингэлгүүдийг буцаахгүй гэдэг асуудал үүслээ. Монголын талын тээвэр ложистикийн асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа боловч техникийн хүчин чадал муу байгаагаас импортоор ирж байгаа ачааг хүлээж авахад хүндрэлтэй байна. Терминал дээр ирсэн хоосон чингэлгийг буцаах талаар УБТЗ ХНН-д санал хүргүүлсэн.

Өдөрт 84 мянган ам.доллар, долоо хоногт 600 мянган ам.долларыг чингэлэг тээврийн түрээст өгч байна. Энэ бол үр ашиггүй зардал. Тиймээс хоосон буцаж байгаа чингэлгийг хэрхэн шилжүүлэх талаар Засгийн газраас яаралтай шийдвэр гаргаж зохицуулалт хийхийг шаардаж байна.
УУХҮЯ: Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал байгуулж дууслаа

Хоосон чингэлгийг буцааж явуулах талаар зохицуулалтыг ойрын хугацаанд хийх хэрэгтэй. Ачаатай ирж байгаа галт тэрэг, хоосон буцаж буй чингэлгийн тоог дүйцүүлэх хэрэгтэй. Тяньжинд 9000 чингэлэг цар тахлын нөлөөгөөр бөөгнөрч удсан. Зургадугаар сарын 1-ний байдлаар 4000 гаруй чингэлэг ирсэн байна. Үүнийг яаралтай татах чиглэлээр ажиллаж байгаа. Хятадын талаас долдугаар сарын 1-нээс өмнө чингэлгийн ихэнх хувийг гаргах тухай таамаг байна.

Улаанбаатарт цугларсан чингэлгүүдийг буцаах арга хэмжээ авахгүй бол иргэд ачаагаа авч чадахгүй мөн өр төлбөр төлөх шаардлага үүснэ. Хуримтлагдсан хоосон чингэлгүүдийг буцаах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсч, шаардаж байна” гэлээ.




Д.БАТТОГТОХ


Онцлох нийтлэлүүд