Булангууд
2021.05.31 04:05

NASA-гийн хайгуулч Ангараг гаригийн үүлний зургийг даржээ


Ангараг гариг дээр даалгавар гүйцэтгэж буй NASA-гийн "Curiosity" хайгуулч робот гаригийн үүлний зургийг даржээ. Энэ нь мандаж буй нарны туяанд гэрэлтэж буй мөсөн талстууд хэмээн тайлбарласан байна.

Ангарагийн нимгэн агаар мандалд үүл харагдах нь ховор үзэгдэл бөгөөд ихэнхдээ жилийн хамгийн хүйтэн үед экваторын бүслүүрт үүсдэг.

NASA-гийн эрдэмтдийн тооцоолсноор энэ удаагийн үүл өмнө харагдаж байснаас харьцангуй өндөр буюу газрын гадаргаас 60 км-ээс дээш өндөрт үүсжээ.

Ангарагийн ихэнх үүл усны мөснөөс бүрддэг бол энэ удаагийн өндөр давхаргын үүл нь хөлдсөн нүүрстөрөгчийн давхар исэл эсвэл хуурай мөс байх магадлалтай аж.


Онцлох нийтлэлүүд